GoGo

Номын танилцуулга

  • Номын нэр: Хүүхэлдэйн чинээ ээж
  • Зохиогч: О.Сундуй
  • Нийтэлсэн: 2009 он
  • Хуудасны тоо: 20
  • Номын төрөл: Хүүхдийн ном
  • Худалдаж авах үнэ: 3'500
  • Түрээслэх үнэ: 1'750 (30 хоног)
3'500₮
1'750₮
(30 хоног)

Номын тухай

\Cургуулийн бага, дунд насныханд зориулсан орчин үеийн үлгэр\

Би ээждээ маш их хайртай. Тийм ч учраас энэ зохиол төрсөн юм. Энэ тухайгаа би номынхоо өмнөтгөл болгож бичсэн байгаа. Миний энэ үлгэр эх хүний үрээ хайрлах хязгааргүй их хайрын тухай өгүүлнэ.Хэрвээ дүү минь чи ээждээ ялимгүй юмнаас болж гоморхдог бол заавал уншаарай.

Зохиогчийн тухай

Зураг Оюунбадамын Сундуй
Төв аймгийн Угтаалцайдам сумын Алтан уул хэмээх газар төрсөн. Угтаалцайдам сумын бага, дунд сургууль төгсөж улмаар 1976-1983 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль,1987-1992 онд УБИС-ийг дүүргэж бага ангийн болон Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн, Уран зохиолын магистр.

Уран бүтээлийн шагнал
1993 он “Долоон хожгор нэг можгор” дуурь Г.Сэр-одын нэрэмжит шагнал.
1995 он “Хайрын хорвоо” дуу үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг дуугаар шалгарсан.
“Эрхэм жаргал”/ М.Хатанбаатарын аялгуу/ “Хайрын сүлд дуу” наадмын тэргүүн шагнал,
“Зуны нар мөхөөлдсөнд дуртай”ном 2001 он  шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал,
Хүүхдэд зориулсан бүтээлийн улсын анхдугаар уралдаанд “Шүлгүүд” болон”Алтан зоос” бүжгийн цомнолоороо тус бүр дэд байрын шагнал хүртэв.
“Аймаар том нохой” шүлгийн номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн/ 2002 он/
“Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” ном МЗЭ,”Мөнхийн үсэг” хэвлэлийн газраас зарласан уралдаанд гуравдугаар байр эзлэв.
“Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” ном 2004 оны  хамгийн олон уншигчтай номоор шалгарав.
Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамнаас:
“Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү” “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Нисдэг хулгана Чинүүхэй”,”Зочин”, “Учиртай бэлэг” бүтээлүүдийг нь улсын санд хадгалагдах шилдэг номоор шалгаруулж гэрчилгээ олгожээ.
2007 онд “Зочин” номоороо хоёр дахь удаагаа шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртэв .
2008 онд Монголын зохиолчдын байгуулага үүсэн хөгжсөний 80 жилийн ойгоор “ Нисдэг хулгана Чинүүхэй” зохиолоороо Д.Нацагдоржийн шагнал хүртсэн.
2009 онд “Хүүхэлдэйн чинээ ээж” номоороо шилдэг бүтээлийн “Алтан өд” хүртээд байна.


Анхны бүтээл хүүхдэд зориулсан шүлгүүд нь Оюунтүлхүүр, Тоншуул сэтгүүл 1980 оноос нийтлэгдэж эхэлсэн.
Яруу найргийн бүтээл нь Монголын уран зохиолын дээжис, Уран зохиолын товчоон зэрэг цоморлогуудад хэвлэгдсэн.
1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл нь болох “Долоон хожгор нэг можгор” дуулалт жүжиг нь нийтийн хүртээл болсон. Уг  дуурь хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн олон улсын наадамд шалгаран оролцож байсан.
1994 онд хүүхдэд зориулсан анхны өгүүллэгийн ном ”Мэхт мэхэндээ” хэвлэгдсэн. Үүнээс хойш хүүхэд багачуудад зориулан 20 ном бичиж хэвлүүлээд байна.

Бүтээлийн жагсаалт:
Долоон хожгор нэг можгор” хүүхдийн дуурь,
Агь хүү Сиддхартагийн аялал” жүжиг,
Зуслангийн чөтгөр “хүүхдийн кино,
Мэхт мэхэндээ,
Уруул нь урт хушуу болсон нь,
Мөөлөө гөөлөө хоёр,
Зуны нар мөхөөлдсөнд дуртай,
Аймаар том нохой,
А-Я хүртэл хөгжилтэй аялал,
Оймс залгидаг мангас,
Хэний буруу вэ?,
Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин,
Нисдэг хулгана Чинүүхэй ба Найтаадаг охид,
Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү,
Бардам дэгдээхий,
Зусланд болсон хачирхалтай явдал,
Зочин,
Учиртай бэлэг,
Зурмал сарнайн үнэр,
Хүүхэлдэйн чинээ ээж зэрэг номууд мөн Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, С.Батболд, Л.Галмандах, Б.Ганчимэг, Г.Цэвээн, Сэр-Од нартай хамтран бичсэн хүүхдийн болон зохиолын  дуунууд бий.

Холбоотой ном