GoGo

Номын танилцуулга

  • Номын нэр: Дөрвөн барын хүчтэн
  • Зохиогч: Л.Хайдав, Ц.Сүхбаатар
  • Нийтэлсэн: 2009 он
  • Хуудасны тоо: 178
  • Номын төрөл: Спорт
  • Худалдаж авах үнэ: 4'500
  • Түрээслэх үнэ: 2'250 (30 хоног)
4'500₮
2'250₮
(30 хоног)

Номын тухай

Халхын их хүчитнүүд, амьд амьтад, Хангайн хаан хүрэн баавгай, чоно бодон зэрлэг араатан, говийн заан зандан хүрэн ат, Хангал азарга, улангассан бух зэрэгтэй хүч үзсэн адуу мал чирж бяр тэнхээгээ гайхуулсан монголын гайхамшигт хүчитнүүдийн тухай үнэн домгийг энэ номд чимэг зургийн хамт өгүүлжээ.

Баавгай араатантай хамт хүч үзсэн нь хэмээх I бөлөгт 54 домог

Тэмээ өргөж үүрч, чирж хүч бяраа сорьсон хэмээх II бөлөгт 89 хүчтэний домог

Бух, үхрээр хүч бяраа сорьсон хэмээх III бөлөгт 105 домог

Морь адуугаар хүч тэнхээгээ сорьсон хэмээх IV бөлөгт 117 домог нийт 365 домог хууч яриаг уншин бахархах болно.

Зохиогчийн тухай

Зураг Лхамын Хайдав
Булган аймгийн Хутаг-өндөр сумын Хантай багийн Нарийн Хайлантайн гол-Сүргийн нугад 1932 онд төрсөн, бичин жилтэй.

1941 онд Хантайн сумын бага сургуульд сурч байгаад өвчний учир төгсгөлгүй гарч, 1951-1955 онд СЭЗТ, 1956-1960 онд УБДС, 1975 онд МЛИС-ийг оройгоор төгссөн нябо, түүх-газарзүйн багш, сэтгүүлч мэргэжилтэй.

Л.Хайдав 1948-1951 онд Сумын бичиг үсгийн бүлгэмийн багш, 1955-1956 онд Сэлэнгэ аймгийн гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст байцаагч, 1960-1964 онд Булган аймгийн намын хороонд лектор, 1964-1972 онд Булган, Өмнөговь аймаг дахь “Үнэн” сонин, МОНЦАМЭ-гийн тусгай сурвалжлагч МРТУХ-ны гадаад редакцид редактор, 1973-1982 онд Монголын тээвэрчдийн “Найрамдлын зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, Барилгын V ТМДС-ийн дотуур байрны захирал, намын үүрийн даргаар ажиллаж байгаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Л.Хайдав, 1960 оноос уран зохиол, сэтгүүл зүй, нийтлэлийн 30 гаруй ном туурвин хэвлүүлсний дотор “Хайлантай нутгийн бүсгүй” баримтат тууж, “Алдрын зам” найрууллын, “Алтай улаан даваа”  сурвалжлагын, “Монголын төр ард түмнийхээ төлөө”, “Дайчин вангийн хүрээ” түүхийн номууд оржээ.

Л.Хайдав цуглуулсан 2000 гаруй домгоор “Монгол бөх” цувралаар 9 ном бичин хэвлүүлж байна.

Холбоотой ном